2011-11-02

Бидний бие организм усыг хэрхэн ашигладаг вэ?

Хүний амьдралын үйл явцад ус шаардлагатай байдаг.Усгүйгээр хүний сийвэн оршин тогтнож чадахгүй.Аливаа өвс,шавьж,ургамал,шувуу,загасанд ус хэрэгтэй.Эд эс усгүйтэж хуурайшихад ажиллахаа больдог.Иймд эд эсийг ,тэр тусмаа хүний организмын эд эсийг усаар тогтмол сэлбэн тэтгэх шаардлагатай. Хүний биенд 5 литр орчим цус эргэлддэг.Бие организмаас гадагшлуулах шаардлагатай хоолны хаягдал үлдэгдэл шээс хэмээх шингэнд цуглардаг.Тэр ч бүү хэл гадаргуу нь чийгтэй байхгүй бол уушиг хүчилтөрөгчийг сорж авч чадахгүй.Нүүрсхүчлийг хөөж гаргахын хувьд ч гэсэн байдал ийм юм.К.Кенноны хэлснээр :Ус гэдэг нь хоол боловсруулах эрхтэнээс гарсан хүнсний бүтээгдэхүүнийг уусгагч мөн.Бидэнд эрчим хүч өгдөг химийн урвалууд явагдахад ус шаарддаг.Түүнчлэн ус нь биеийн дулааныг тогтмол барьж ,бие организм дахь химийн үйл явцад чухал үүрэгтэй оролцдог.

No comments:

Post a Comment

!!!!!дээрхи *Older Posts *- ыг дарвал дараагын хуудасруу орно