2012-08-11

Зуны нүүрний арчилгаа



5 сараас эхлэн хүйтний эрч буурч урин дулаан цаг ирж зуны улирал ирнэ.Халуун дулаан цаг агаарт хүний арьс тослогтон,чийг багасан,хөлсөөр, арьсны нүх бохирдон ,гадны нөлөөнд  арьс их хэмжээгээр гэмтдэг улирал юм.Амархан арьсанд гэмтэл учирч,халуун цаг агаарын зохицолдолгоог даван туулах,зохицуулж тохируулахад бэрхшээл гарч эмзэг арьстай хүмүүст илүү арьс нүүрэндээ анхаарал тавих шаардлага тавигдана.Тийм учираас байнгийн арчилгаа цэвэрлэгээ хамгийн энгийн бөгөөд чухал арчилгаанд зүй ёсоор тавигдаж байна.Мөн арьсаа тайвшруулах арьс амраах арчилгаа чухал байдаг.
1.Цаг агаарын байдалд тохируулсан цэвэрлэгээ,угаалга
Зун хөлс их гарснаар нүүрний арьсны нүх урьдныхаас илүү онгойж,тослог ихдэн,батга ихсэн,бохирдол ихэснэ.Энэ бүгдээс үүдэн цэвэрлэгээ,угаалга хамгийн чухал юм.Цэвэрлэгээг хөнгөн чанарын цэвэрдэгээний ус ба сүүн шингэнээр эхлээд дараагийн шатны цэвэрлэгээ нүүрний савангаар гүйцэд угаан хамгийн сүүлд цэвэр усаар гүйцэд булхан угаах нь цэвэр эрүүл нүүрээ хадгална.Угаахдаа нүүрний арьсны онцлогоос хамаарч усныхаа градусыг тохируулна.
Тослог,батгатай арьс-20градусын ус-сэрүүн хүйтэвтэр ус
Ялангуяа хөлс их гардаг,батга ихтэй,амархан бохирддог арьстай хүмүүс цэвэрлэгээ угаалганд онцгой анхаарах хэрэгтэй.Зуны улиралд бусад улиралыг бодохноо дулаан ба гадны нөлөөний дарамт ачааллаас арьсны нүх томордог тул усны градусаа тохируулах нь чухал болдог.Нүүрэнд массаж хийхдээ хүчтэй  даралттай үрэх маягаар хийвэл арьс бүүр хуурайшиж тохиромжгүй.
Ердийн  арьс-24 градусын бүлээн ус-хүйтэн ус
Ердийн арьс нь бусад төрлийн арьстай харьцуулбал эрүүл гэж тооцогддог ч халуун зуны улиралд кагжил ихэдсэнээр гүний цэвэрлэгээг анхаарах нь илүү чухал.Гүний цэвэрлэгээг долоо хоногт 1-2удаа гүний цэвэрлэгээг массаж хийх маягаар арчилан цэвэрлэж тэжээл өгөхөд илүү анхаарахад болно.Цэвэрлэгээг дуусгаад бүлээн усаар зайлж угаан дахин хүйтэн усаар зайлж гүйцэд арчилгааг хийж дуусгана.
Хуурай арьс-28 градусын бүлээн ус
Эмзэг болон хуурай арьстай хүмүүс арьс нь нимгэн учир халуунг мэдрэх  болон гадны нөлөөнд гэмтвэл хорсох ба загатнана.Арьсны уян хатан чанар багасаж арьс унжина.Жижиг үрчлээ ихсэнэ.Халуун буюу хүйтэн ус нь илүү тохиромжгүй ба дарамт үзүүлнэ.Тиймд усны градусыг тохируулах нь хамгийн чухал.

2.Гадны нөлөөнд гэмтсэн нүүрийг зөв арчилах нь
Зуны улиралд гадны нөлөөнд гэмтсэнээс нүүрний арьсанд үрчлээ үүсч,сэвх ихсэн нүүрний баланс алдагдан олон төрлийн гэмтэлүүд их үүсдэг.Гэмтсэн нүүрийг тайвшруулж амраах арчилгаа хийх нь хамгийн чухал.Усаа тохируулж угаан цэвэрлэх ба температур тохирсон жин тавьж тайвшруулж болох ба янз бүрийн тохирсон маск тавьж нүүр хуурайших таталдахаас сэргийлэх нь чухал юм.
Нүүрний арьсыг амраах,тайвшруулах байгалийн маск
1.Өргөст хэмхний маск

Өргөст хэмхний маск нь нүүрний өнгийг засаж арьсны ядаргаа,арьсыг тайвшруулж,цайруулах,тэжээл өгөх үр дүн өгнө.
2.Ногоон цайны хандны маск

Ногоон цайны хандны маск нь нүүрний арьсанд хамгийн дээд зэргээр тэжээл өгнө.Тараг 2ний 1д тохируулан ногоон цайны нунтаг 1 бага зэргийн архи хольж нүүрэндээ жигд түрхэн 15 минут болгосны дараа зайлж булхан угаана.
3.Алое маск

Алое маск нь түлэгдсэн нүүрэнд их үр дүн үзүүлэх ба зуны улиралд хурц нарны туяанд гэмтэх ,гадны нөлөөнд гэмтсэн арьсанд хамгийн үр дүнтэй маск юм.Гэмтсэн арьсан дээрээ алоег тавиад дээр нь норгосон алчуурыг тавина.Эмзэг арьстай хүн алоег усанд дэвтээн усы нь бага зэрэг шүүж нимгэн марли тавьж зулж тавьж болно.5-10минут маск тавихад хүртэл үр дүн үзнэ.
4.Шийгуан маск

Шийгуан маск нь нүүрэнд хангалттай чийг өгнө.Маск бэлдэхдээ нимгэн зүсэж 2 жижиг халбага,зөгийн бал 1халбага,бага зэргийн хуурай нунтаг гурил хольж нүүрэндээ тавина.
5.Төмсний маск

Төмсний маск нь цайруулах ба гадны, нарны нөлөөнөөс хамгаалах арьсыг тайвшруулахад асар их нөлөө үзүүлнэ.Хөргөгчинд хийж бага зэрэг хүйтэн болгож нухаж нимгэн марлин дээр зулж тавина.7хоногт 3-4 удаа хэрэглэхэд дээд зэргээр үр дүн өгнө.








No comments:

Post a Comment

!!!!!дээрхи *Older Posts *- ыг дарвал дараагын хуудасруу орно