2012-02-15

Витамин дутагдахад бие махбодид гарах өөрчлөлт

А-витамин дутагдахад
Үс өнгөө алдаж хэврэгшинэ.
Арьсны өөрчлөлт, хуурайшин үрчлээтэнэ.
Нүдний хараа муудаж оройн цагаар юм харах чадвар муудна.
Шүд ургалт саатах,өсөлт зогсох


Д- витамин дутагдахад
Д-амин дэм нь кальц,фосфорын солилцог зохицуулж,яс болон мөгөөрсний бэхжилтэнд үүрэг гүйцэтгэнэ.
Хүүхдийн нойр муудаж,цочин сэрэх,уйламтгай ,хоолонд дургүй болж цаашдаа сульдаа өвчинд шилжинэ.
Сульдаа нь хавар өвлийн цагт ихэвчилэн тохиолдоно.
Хүүхдийн шүдлэх,зулай битүүрэх нь удааширч ,цээжний яс товойх,толгой данхайх,яс нь зөөлрөн мурийна.
Насанд хүрсэн хүнд яс зөөлөрч,бэртэж хугарах нь амар байна.


К-витамин дутагдахад
Цөсний үрэвсэл,элэгний үйл ажиллагааны хямрал,цус алдалт зэрэгтэй холбоотой илэрдэг.Аминдэм К нь цусны бүлэгнэлд чухал үүрэгтэй.

В1 витамин дутагдахад
Хоол унданд дургүй болж эцэж туран ,амархан ядрах,юмнаас айж цочих,уур уцаартай болох,толгой өвдөх шинжүүд илэрнэ.Мэдэрлийн системийг гэмтээх шалтгаан болно.

В2-витамин дутагдахад
Өсөлт зогсон,арьс салст бүрхэвч ,нүдний гэмтэл зэргээр илэрнэ.
Бие суларч ,хоолонд муудан жин буурна.
Нүд аргаж улайн ,нулимас гоожино.


В6-витамин дутагдахад
Арьсны болон мэдэрлийн өөрчлөлтөнд хүргэдэг.
Үс унаж ,арьс загатнах,улайж сүүлдээ шарлана.

В12 -витамин дутагдахад
Цусны эсийн үүслийг саатуулж, ходоодны салстыг хөөлгөн хоолонд дургүй болж бие суларч,амархан ядарч,арьс салст цонхийн цайна.


РР-витамин дутагдахад
Ам хатах,уух юманд дурлах.шүлс гоожих,тэнхээ тамир алдаж суларна.Хоолонд муудаж суулгана.


С-витамин дутагдахад
Бүйлнээс болон ходоод гэдэснээс цус гарах,хооллох зуршил буурах зэргээр илэрдэг.
Биеийн эсэргүүцэл буурч,бүтээмж доройтоно.С амин дэм нь хавдрын эсрэг хамгаалалтын идэвхитэй үйлчилгээтэй.Бме махбодийн хамгаалалтын системийг сайжруулж,эсийг хамгаалагч болдог.Ясны хугарал,шарх зэргийн эдгэрэлт нь С амин дэмийн үйлчлэлээр түргэсдэг.








No comments:

Post a Comment

!!!!!дээрхи *Older Posts *- ыг дарвал дараагын хуудасруу орно