2012-02-15

Эрэгтэй та


Эрэгтэй та өөрийгөө эрүүл хэмээн үздэгүү?Байнга ядардаг уу?Түрүү булчирхайн зовиур шинж тэмдгүүд илэрсэн буюу яг одоо зовиуртай байгаа эсэх?Эрэгтэй хүнд цэвэршилт явагддаг гэдэг талаар та хир мэдлэгтэй эсэх?


Түрүү булчирхайн цочмог үрэвсэлт өвчин сүүлийн үед 20дээш насны эрэгтэйчүүдэд элбэг тохиолдон газар авах боллоо.Шээхэд өвдөж,шээсний гарц багасан,шөнийн цагаар цочирч нэмэгддэг.Ялангуяа шээсний дараа өвддөг.Умдаг ясны ард,ууцаар өвдөх нь элбэг.Заримдаа шээсний сүвийн ар угаар өвдөж мэдэгдэнэ,бага зэрэг халуурна,бие суларч хоолны дуршил мууддаг.Хааяа огиж бөөлждөг.Чичрүүдэс хүрдэг.Шээсний гарц өдөр,шөнөд ховордоно.Лугших маягтайгаар өвдөнө.Баахад хүндүүр байна.


Түрүү булчирхайн үрэвсэл ,хавдар нь эрэгтэйчүүдийг ихээхэн зовоодог  өвчин юм.Түрүү булчирхайн нь хагас булчирхайлаг,хагас булчинлаг эрхтэн бөгөөд шээсний сүвний дээд хэсгийг хагас бөгжлөн ороож орших ба шээсний сүвд түүний олон тооны суваг нээгдэнэ.
Түрүү булчирхай бол давсагны дор шээдэг сүвний дээд хэсгийг тойрч байрладаг.Өөрөөр хэлбэл энэ булчирхайн голоор шээдэг сүв өнгөрдөг.Үр дамжуулах цорготой үрийн цэврүүний суваг нийлж түрүү булчирхай уруу орж шээдэг сүвтэй холбогддог.Иймд шээсний сүв нь үрийн шингэнийг үтрээнд цацдаг.Түрүү булчирхай булчинлаг,булчирхайлаг 2эдээс бүрддэг.Булчирхайлаг эд нь үрийн шингэний шингэвтэр хэсгийг үүсгэн эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг хангаж байхад булчинлаг эд нь шээс,үр гаргах  үзэгдлийг  зохицуулан агшиж байдаг.

Эрэгтэйчүүдийн цэвэршилт өвчин нь 40наснаас эхлэн яс,булчин,үр хөврөлд оролцох байдал зэрэгт эрэгтэйн зүгээс үйл ажиллагаа нь суларч ,шинж тэмдгийн өөрчлөлтүүд гарахыг хэлнэ.Мэдэрлийн талаас олон өөрчлөлт гарч тайван бус,ядарч сульдан ,нийгмийн идэвх ерөнхийдөө суларч сул эрэгтэйгээр солигдох явц юм.
Америкт хийсэн судалгаанаас(Baltimore Longitydiual Study of Aging) үзвэл эрэгтэй гормоны өөрчлөлтийг насны байдалд ангилвал 50 насных 10%,60 насныханд 20% эрэгтэйчүүдийн цэвэршилтийн өвчитөн гэсэн тооцоо гарчээ.Тэдэнд гарсан гол шинж тэмдгүүд нь хөлрөмтгий,нүүр халуун оргих,нойр ихдэх,байнга ядарч тамирдах,булчин суларч хүчгүй болно,зүрх эмэгтэй хүнийх шиг өөрчлөгдөх,яс сулрах,гэдэс таргалах,ой тогтоолт муудах,анхаарал сулрах,ганцаардаж санаа алдах,айдас төрөх,уур хүрэх,цухалдах ,бэлгийн дур хүсэл төрөхгүй байх зэрэг шинж илэрчээ.Хүн бүрт энэ өөрчлөлт нь өөр өөр тохиолдох ч та одооноос биеэ эргэн залуужуулж,эдгээж,ззавал тохиолдох шинж тэмдгээс цаг нь болоогүй байхад зайлсхийж урьдчилан сэргийлэх бололцоотой гэнээ.


Та өөр өөртөө тавих асуултанд анхаарлаа хандуулна уу
1.Бэлгийн дур хүсэл багассан эсэх?
2.Жавхаагүй,эрч хүчгүй болсон?
3.Тамир тэнхээ,тэсвэр тэвчээр багассан?
4.Өндрийн хэмжээ багассан?
5.Амьдрах хүсэл,сонирхол багассан?
6.Гунигтай,гашуудан ганцаардах?
7.Хөвчрөлт буурсан?
8.Бага зэрэг дасгал хийсэн ч залхдаг?
9.Орой хоолны дараа шууд нойр хүрдэг?
Ажилын эрч хүч багассан?
Яаж сэргийлж эрүүл болох вэ?

Хамгийн найвдвартай эрүүлжүүлэх,залуужуулах,эдгээх ,урт наслах арга
Эрэгтэй таны зөв сонголт,найдвартай түнш


Олон эрчүүд бидэнд хандан бүтээгэдхүүний ид шидээр богино хугацаанд үр дүн үзэн баяр хөөртэй алхах болсон юм.








No comments:

Post a Comment

!!!!!дээрхи *Older Posts *- ыг дарвал дараагын хуудасруу орно