2012-01-13

Энх амгалангийн Нууц


Нууцыг тунхаглая.Санагтун
1.Хамаг анхаарал хийгээд сэтгэлийн хөдөлгөөнөө төвлөрүүлдэг учраас зөрчилдөж тэмцэлдэж буй бүхэн чинь тань руу хүчтэй татагдана.Үүнийгээ өөрчлөхийн тулд сэтгэл зүрхээ сонс,бодол мэдрэмжээрээ шинэ дохиоллыг илгээгтүн.
2.Сөрөг муу юмс үзэгдэл,үйл явдалд анхаарлаа чиглүүлсэнээрэ та түүнийг зогсооход туслахгүй,хорвоогийн төвөгтэй асуудалд анхаарлаа хандуулсанаараа өөрийн энерги эрч хүчээ соруулах төдийгүй,хувийн амьдралдаа ч таагүй зүйл бөөн бөөнөөр соронздон татах болно.
3.Дэлхийг түгшээсэн асуудлуудад бодол санаагаа чиглүүлж байснаас ,өөрийн энерги анхаарлыг итгэлцэл ,хайр энэрэл,эд баялаг,боловсрол хөгжил ,амар амгаланд хандуул
4.Хорвоогийн сайн сайхан хэзээ ч шавхагдаж дуусашгүй.Учир нь энэ дэлхийн юм бүхэн хэнд ч хүрэлцэхүйц элбэг дэлбэг.Амьдрал тэр чигээрээ баян тансагийн шавхагдашгүй эх булаг.
5.Та бодол санаа ,сэрэл мэдрэмжийнхээ тусламжтай эд баялагийн ширгэшгүй их ундаргаас хичнээн бол хичнээнийг хутган авч амьдралдаа хэрэглэх бүрэн боломжтой.
6.Энэ дэлхийд байгаа бүхнийг магтан дуул,талархан ерөө,уур хилэн,гомдол гутралыг ул мөргүй болтол хайлуул,тэгээд хамгийн өндөр давтамжтай хайрын үелзэл дээр өөрийгөө байрлуул.

No comments:

Post a Comment