2012-01-13

Эрүүл энхийн Нууц


Нууцыг тунхаглая.Санагтун
1.Плацебогийн нөлөө бол Таталцалын хуулийн нэг жишээ.Хэрвээ үрэл бол үнэхээр эм гэж өвчтөн бүрэн итгэх аваас итгэсэн тэр зүйлээ л хүртэнэ-эдгэрнэ.
2.эрүүл саруул биетэй гэдэгт анхаарлаа төвлөрүүлэх.Эргэн тойрон юу ч болж байлаа тэр,үүнийг бид өөрийн хүчээр хийж бүрэн чадна.
3.Инээд баяр баясгаланг урин дуудаж.сөрөг мууг үлдэн зайлуулдаг тул гайхамшигтай сайхан эмчилгээ болж байдаг.
4.Өвчин биед бодол санааны тусламжтай оршин байдаг.Өөрөөр хэлбэл өвчиндөө анхаарлаа төвлөрүүлээд түүндээ халамж тавиад байна гэсэн үг.Нэмж хүндрүүлэх гээгүй л юм бол бага зэрэг бие эвгүйцэх төдийд бүү зовлон тооч.Өвчин эмгэгээ гомдоллон ярих хүнийг сонссоноороо та түүнд бүр ч нэрмээс болно.Үүнийхээ оронд ярианы сэдвийг өөрчилж,сайн сайхан юмны тухай хөөрөлдөн Бүх Ертөнцөд тэр хүнийг эдгэсэн хэмээх төсөөлөл,хүчтэй бодол санааг дамжуул.
5.Насны шаналан ,хөгшрөлтийн тухай бодол төсөөлөл зөвхөн бидний ухамсраар тэжээгдэн оршин байх учираас тэр бүхнийг тархинаасаа гарган хая.Мөнхийн залуу нас,эрүүл чийрэг бие организмын тухай л бодож яв.
6.Хөгшрөл хийгээд өвчин зовлонгийн тухай хүмүүсийн яриа,нийтийн хэлцэлийг бүү тоо.Иймэрхүү сөрөг гутранги мэдээлэл та нарт хэзээ ч тус дэм өгөхгүй ээ.

No comments:

Post a Comment