Архи буюу согтууруулах ундааны найрлагын үндсэн суурь нь этилийн спирт хэмээх химийн бодис юм.Этилийн спиртийг устай тодорхой тунгаар хольж найруулаад сивушийн тос болон бусад хорт бодисыг нь шүүж цэвэрлэн согтууруулах ундааг бэлтгэдэг.Шаардлагатай үед өнгө,амт оруулах бодисыг нэмдэг.Агуулж буй этилийн спиртийн хэмжээнээс; Зөөлөн 2-10%,зөөлөвтөр 11-24%,хатуу 25-38%,чанга 38% гэж ангилдаг.Хоногт нэг хүний архины хэрэглээ 30мл,дарсных 60-120мл,шар айрагных 285мл байвал стандарт хэмжээ гэж үзнэ.7хоногт хүн 210мл буюу 2 хундага архины нормтой.Архи уухдаа шарсан.өөх,тос ихтэй хоолноос татгалзаж,жимс ногоотой хоол идэх нь архины үйлчилгээг багасгадаг.Усаар даруулбал нягтралыг багасгадаг.
¾Архины хор нөлөө ба тоо баримт
Гэмт хэргийн 80 гаруй хувийг архи хэтрүүлэн хэрэглэснээр үйлддэг байна.Хүн амын гэмт хэргийн 46,1%.бусдын бие махбодид гэмтэл учруулсан гэмт хэргийн 42.9%.танхайн гэмт хэргийн 54.1% согтуугаар үйлджээ.Оюуны хомсдолтой хүүхдүүдийн эцэг эхийн 58.4% архинд донтох өвчтэй байгаа тухай судалгаа гарчээ.Энэ нь архи удмын санд хэрхэн нөлөөлдгийг харуулж байна.Гэр бүлийн хүчирхийллийн 60%,гэр бүл салалтын 45% нь архидалтын улмаас гардаг.Орон гэргүй тэнэмэл хүүхдийн 80% эцэг эхийн архидалт.дарамтаас,архинд донтох өвчтэй хүмүүсийн тоо сүүлийн 10гаруй жил 2% өсч,архи байнга хэрэглэдэг хүмүүсийн 75% дундаж амьдралтай хүмүүс байна.
Их хэмжээгээр нэг удаа согтотлоо уувал тархи мэдрэлийн 8-20 мянган эд эс эргэж сэргэхгүйгээр үхдэг .2005 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч хийсэн судалгаагаар архинд донтох өвчний тархалт 10000 хүн тутамд 13,6% байна гэсэн тоо гарсан.Европийн орнуудтай харьцуулбал манайд энэ өвчний тархалт 2 дахин өндөр гэсэн үг.Насанд хүрэгчдийн 51% архи хэтрүүлэн хэрэглэж байна.
2 сая 600 мянга гаруй хүн амд жилд 5 сая литр цэвэр спирт,9,5 сая литр архи,дарс болон 3,3 сая литр шар айраг ноогдож байна.Өдөр шөнөгүй ажиллах спиртийн 15,архины 114,дарсны 15 үйлдвэр, түүнийг түгээх 4538 хүнсний дэлгүүр,2198 баар,452 ресторан ,зоогийн газар буруутай.
No comments:
Post a Comment