Strong beer гэх 12% алкоголийн агууламж өндөртэй шар айргийг ердийн шар айрагтай ижил хэмжээгээр хэрэглэх нь сөрөг үр дагавартай.Учир нь алкоголийн хортой үйл ажиллагаа нь биологийн идэвхит бусад нэгдэлтэй хүч хавсарч,сөрөг нөлөөний гинжин хэлхээ үүсгэж мэдэх аж.
Шар айраг хэтрүүлэн хэрэглэх нь хамгийн түрүүнд ходоодыг хэлмэгдүүлдэг.Шар айрагны алкогол ихтэй хөөс нь ходоодны салст бүрхэвчийг хүчтэй цочроодог аж.Хөөсөнд нь байдаг алкоголийн хэмжээ 10-14%байдаг нь 50-100гр архитай дүйцдэг.Бөөр нь биеийн хүчил шүлтийн бүтэц,ус электролитийн тэнцвэрийг зохицуулахад чухал үүрэгтэй.Тэгвэл шар айраг хэтрүүлж ууснаар энэ үүрэг алдагдаж, бөөрийг ердийнхөөс 3дахин ачаалалтай ажиллахад хүргэдэг.Шар айраг уухад ойр ойрхон шээдэг нь ийм учиртай.Гэхдээ шээс их ялгарснаар хүний биед нэн хэрэгцээтэй С амин дэм,Магни,Кали зэрэг нь хамт гадагшилдаг юм байна.Ингэснээр наанадаж шөрмөс татдаг болж,цаанадаж зүрхний хэм алдагдах гэмтэй.Хамгийн аюултай хольц нь архи болон портвейн,архи болон оргилуун дарс,вино болон шар айраг ,вермут болон коньяк юм.
No comments:
Post a Comment