2011-12-01

Стресс

Бодол санаатай холбоотой нь стресс дагалдсаар

Stress гэж юу вэ?
Cтресс гэдэг нь дарамтлах,хэт ачаалал гэсэн утгатай үг.Өөрөөр хэлбэл стресс нь амьдралаас урган гарч буй өөрчлөлтүүдээс үүсэх дарамт шахалтанд үзүүлэх хүний бие махбодь болон оюун санааны хариу үйлдэл юм.Эерэг стресс урам зориг өгч,хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлдэг.Харин сөрөг стресс гүнзгийрвэл хүний бие махбодь,сэтгэл санаанд муу нөлөө үзүүлдэг байна.Канадын эрдэмтэн Ганс Селье хэлэхдээ. Материалын эсэргүүцлээс хуулбарласан,өөрөөр хэлбэл гадны таагүй нөлөллийн эсрэг бие махбодийн зүгээс үзүүлэх хариу урвал нь металлыг татах,нугалах,матах үеийн эсэргүүцэлтэй адил хэмээн үзжээ.Хүн төмөр биш болохоор стрессийг даван туулахад тийм ч хялбар биш гэдгийг тэрээр онцлон хэлсэн байдаг.
Стрессийг үүсгэдэг үндсэн шалтгаан
1.Гэр бүлийн маргаан        2.Өвчин зовлон
3.Өдөр тутам байнга  давтагддаг асуудал       4.Улс төрийн таагүй байдал
5.Үнэ ханшийн өсөлт      6.Цаг агаарын өөрчлөлт    
7.Хувь хүний зохион байгуулалт,эмх цэгцгүй байдал
8.Орчны сөрөг нөлөөлөл      9.Санхүүгийн хямрал ,мөнгөний ачаалал
10.Ажлын хэт ачаалал     11.Авто замын бөглөрөл
12.Ажил орлогогүй байх1    3.Тааламжгүй зан харьцаа
Стрессеес ангижирах 11 арга
Үзэл бодол нийлэхгүй хүмүүсээс хол бай
Амьдралын өөрчлөлтийг урьдчилан тооцоол
Стрессийн шалтгаанаа ол
Стрессээ тайлах аргад суралц
Хийж чадах зүйлдээ амлалт өгч бай.Зарим үед үгүй гэж хэлж бай
Чухал ажлаа тэргүүнд тавь
Бусадтай харьцах харьцаагаа сайжруулж эерэг хандлагыг бий болго
Сайн ажилласныхаа дараа өөрийгөө урамшуул
Биеэ чийрэгжүүдэх дасгал тогтмол хийж занш.Ямар нэгэн спортоор хичээллэх,явган явах,бүжиглэх,дугуйгаар явах,гэрийн ажил хийсэн ч болно.
Зөв хооллож сур.Идэхийн төлөө амьдрахуу,амьдрахын төлөө идэх үү?
Сайн унтаж амар,Нойр эргэж нөхөгддөггүй учир шөнийн 11-07 цагт бөх унтаж занших


No comments:

Post a Comment

!!!!!дээрхи *Older Posts *- ыг дарвал дараагын хуудасруу орно