2011.12.17ны өдөр бидний амьдралд мартагдашгүй дурсамжтай өдөр боллоо.Илсаны Кентехийн зал дүүрэн Юнисити бизнесийг хийж байгаа амжилтын эзэд ,партнёр дарга нартайгаа цугларсан байлаа.Солонгос,монгол бизнесчдээс гадна Япон,Америк,Тайландаас ирсэн зочид энэ хүндтэй арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэн байлаа.
2011 Unicity Korea Convention-ы зал үнэхээр сүрлэг баяр ёслолын хэмжээнд сайхан засаж чимэглэн бэлдсэн байлаа.
Арга хэмжээнд солонгосын ардын богинын алдартай дуучин (박현빈) Pack Heyong Bing оролцож олон шилдэг дуугаараа ая барьж оролцохоос гадна ,олон бүжгийн шилдэг хамтлаг бүжигчид баяр хүргэн арга хэмжжэг чимлээ.
Арга хэмжээнд CEO-Unicity International Stewart Hughes дарга Америк орноос биеэрээ хүрэлцэн ирж ,эхлэхээс дуусан дуустал оролцож амжилт гаргагчдад урам өгч,шагнал гардуулан,үг хэлж,алсын хараагаа тодорхойлон хэлж, нийтэд үнэтэй зөвлөлгөө өглөө.Түүний ухаалаг менежмеитийг ямар ч алдартай эдийн засагчид гүйцэж чадахгүй бөгөөд түүний менежмент нь олон түмнийг бишрүүлж ,итгүүлж,ажил болгон харуулж,амласнаа биелүүлж байна.
CEO-Unicity International Stewart Hughes дарга алсын хараа зорилго нь.сард 100.000.000 цалинтай 10.0000 хүнийг Юнисити компанидаа төрүүлнэ гэсэн мэргэн ухаан юм.
Тэгвэл 10.0000 тайван амьдралтай,эрүүл,аз жаргалтай баячуул төрнө гэсэн үгээ.Хүүхдүүдийнхээ хүссэнийг гүйцэлдүүлж,дэлхийг чөлөөтэй дураараа үзэж харж,эдийн засгийн хараат бус,эрүүл биетэй амьдарна гэдэг хэн бүхний мөрөөдөл биш гэжүү.
2011 он Солонгос олон олон амжилтын эздэд ивээл хайрласан жил байлаа гэж тайзан дээр гарсан хүн бүр батлан хэлж цаашид хичээл зүтгэлээрээ хамт олонтойгоо амжилтыг илүү гарган 2012 онд амжилтаараа дэлхийн 1 номерт хүрэх болно хэмээн компанийн удирдлагад амаллаа.
Монголын амжилтын эзэд энэ арга хэмжээнээс дутаагүй юмаа.Тэд бас Монголынхоо далбааг барьж Чингис хааныхаа эвдсэн амжилтыг удахгүй Юнисити компаниас батлан эвдэж дэлхий нийтэд харуулах болно гэцгээлээ.
6 эмнэлэгтэй эмч хүртэл Юнисити компанийг сонгон ажиллах болсон шалтгаан нь олон өвчитнүүдэд Юниситийн шилдэг бүтээгдэхүүнүүдээр туршилт хийхэд гайхалтай хурдан үр дүн өгч намайг болон эмч нары маань гайхшруулсан гээд би сарын дотор 10саяын цалингйин болзол хангасан ч 2012 оны 6 сар гэхэд сар бүр 1тербум цалингийн эзэн болж чадна гэж баттай хэллээ.
Эмнэлэгт 7 жил жирийн сувилагч байсан эмэгтэй хүртэл 1 жилийн дотор сар бүрийн 100 саяын эзэнээр тодорлоо.Юнисити дотор,Юнисити компани байгаа учираас би ийм амжилт гаргаж чадсан ба цаашид мөрөөдөлөө биелүүлэхэд хязгаар байхгүй юм гэж хэллээ.Юнисити компанийн ээлжит баярын арга хэмжээ олон хүний сэтгэл зүрхэнд түүх болон үлдэж өндөрлөлөө.
No comments:
Post a Comment