2011-11-03

Ус ба ялгадас

  Ууссан ялгадасыг усны туслалцаатайгаар бие организмаас зайлуулдаг.бөөр,давсаг,арьс ,уушиг нь хорт бодисыг усгүйгээр гадагшлуулж үл чадна.Цулцан нь чийглэг байж сая хэвийн байдлаар ажиллана. Хамар,хоолой,мөгөөрсөн хоолой,гуурсан хоолойн талст тогтмол чийгтэй байх шаардлагатай.Эдгээр эрхтэн бүгд агаартай хүртэлцэж  байдаг тул хүний бие организм өдөрт  амьсгалахын тулд 0,5литр усаа алддаг.Хэрэв хуурай агаартай ,утаа ихтэй манай монгол орны нөхцөлд энэ үзүүлэлт нэмэгдэх нь гарцаагүй.Тиймээс олон хүн агаарын бохирдол хуурайшилтаас айж чийгтэй эрүүл орчиныг сонгох болсон.Бидний арьсаар их хэмжээний ус ууршдаг.Энэ нь ялгадас гадагшлуулахын зэрэгцээ өөр ч зорилгоор арьсаар ууршдаг.Бөөрний үйл ажиллагаа хэвийн явагдахад их хэмжээний ус шаардана.Хэрэглэж байгаа шингэний хэмжээнээс бөөрөнд хир хэмжээний ус хэрэгцээтэй нь шууд хамаарна.Манайхны ташаа ойлголт нь ус их уувал бөөрийг сунгаж ачаалал нэмдэг,муутгадаг ,пиво их уувал бөөрөнд сайн гэх ойлголтууд эрүүл бус ойлголт бөгөөд пиво архи  ууснаар бөөрөнд ачаалал өгч ойр ойрхон шээлгэн шээсээр биед байгаа хэрэгцэээт минериал бодисуудыг биеэс гадагшилуулдаг.Бөөрөөр дамжсан литр ус болгон бие организмаас 90 грамм ялгадас гадагшлуулна.Усны буюу шээсний хэсжээ 0.25 литрээс доош хэзээ ч бууж болохгүй.Бөөр зогсолтгүй ажиллаж байдаг бөгөөд  түүний үйл ажиллагаанд ус шаардлагатай.

No comments:

Post a Comment

!!!!!дээрхи *Older Posts *- ыг дарвал дараагын хуудасруу орно