2011-11-07
Явган явах нь биеийн тамирын дасгалын хатан хаан
Явган явах нь хамгийн бололцоотой хялбар дасгал мөн.Явган алхах нь танд аливаа хүндрэл учруулах ёсгүй бөгөөд та чөлөөтэй ,толгойгоо эгцлэн,бөхийлгүй ,цээжээ цэх байлган алхаж сурах хэрэгтэй.Жилийн 4 улиралд цаг агаарын ямар ч нөхцөлд өдөр бүр явган явах хэрэгтэй. Хэрэв эргэн тойрны юмс анхаарлыг тань татахгүй бол өөрийн бодолдоо умбагтун.Явган явах үедээ өдөр тутмынхаа ажил үйлсээс ангижирч өөрийн дуртай ,яруу найраг гүн ухааны тухай бодогтун.Явган явах зуураа өөрийнхөө бэлхүүснээс барихад дотоод булчингууд таны алхах тоолонгоор эрчимтэй ажиллаж байгааг мэдрэх боломжтой бөгөөд энэ нь цусны эргэлт төгс төгөлдөр байдалд хүрч ажиллаж байгаа хэрэг юмааЦус нь судсаар гүйхдээ бие махбодийг цэвэршүүлж ,түүнийг тэтгэдэгтэй адил явган алхах нь таны эрүүл мэндийг сайжруулж оюун ухааныг цэвэршүүлж ,түүнийг эсрэг бодол санаагаар тэтгэдэг байна.Алхах явцдаа өөртөө ..Эрүүл мэнд ...хүч чадал..залуу нас...эрч хүч..гэж хэлж өөдрөг үг хэлж урамтай байгтун..Явган явах нь тусгайлсан тоноглол шаарддаггүй бөгөөд тохиромжтой цагтаа хичээллэхэд болно.Өөр ямар нэгэн дасгал хийж байна уу ,үгүй юу гэдгээс үл хамааран зайлшгүй явган явж байх хэрэгтэй.Хэрэв та эрүүл агаарт зугаалж чадаагүй бол гэр дотроо юмуу хонгилдоо ,эрүүл агаар илүү байгаа тагтан дээрээ алхаж болох юм.Энэ нь огт явгах явахгүй байснаас хавьгүй дээр.Хурдан явах нь дасгал сургиулуудын хатан хаан билээ.Та өдөр бүр хэд хэдэн километр явж байх хэрэгтэй.
Labels:
Танд тустай зөвлөлгөө
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment