2012-03-20

Та аз жаргалтай байхыг хүсэж байнауу


Та номонд хир дуртай вэ? Миний хобби бол ном амтархан шимтэн унших.Би номноос өөрийнхөө шинэ өдрийн эрч энергээ олж авдаг. Метронд,автобусанд,ямар нэгэн газар арга хэмжээнд оролцох ,найз нөхөдтэйгээ хаа нэгтээ уулзахаар тохирох,унтахын өмнө,өглөө ажилд явахын өмнө гээд бидэнд ямар нэгэн байдлаар чөлөөт цаг  гардаг шүүдээ .Тэр цагийг яаж өнгөрөөдөг вэ? ашиглаж чаддаг вэ ? гэдгээс таны амьдралд маш том эргэлт хувьсал гарч ирэхийг та мэдрэх болно.Энэ шал худлаа,тэр цаг мөчид унтсан дээр,яаж амжихвэдээ гэж бодох агшинд танд цаггүй ,завгүй,амжихгүй гэсэн сөрөг нөлөө хариулт үүсэж та юу ч хийж амжуулж чадаагүйгээ,таны мэдлэг хуучнаасаа ахиагүйгээ,таны ой тогтоолт муудаж уймраа болсоныг та мэдээд яагаад ийм байдалд орвоо гэж бодоод ч оройтсон мэт санагдан алдсан хоромхон цагт их зүйл амжуулж болохыг мэдэх болно.Номноос бид энергээ,мэдлэгээ,хүч зориг урам,хайр,тэмцэл,шинэ санаа бүгдийг олж аваад та номондоо үнэн байна ,талархлаа гэж хэлэх ирж ,цаг таны амьдралын зөв зуршилд нэмэгдэнэ гэж итгэж шинэ гарсан номыг танилцуулъя.
Хамгийн үнэтэй зүйл нь Яг Одоо-гэсэн цаг хугацаа ба та яг одоо аз жаргалаар дүүрэн болохыг хүсвэл?
Энэ номын агуулгыг 4 хэсэгт хувааж дүгнэхэд.
1.Та амьдралынхаа гол төв болж амьдрахХамгийн чухал зүйл нь Яг Одоо өөртөө ,бусдад аз жаргалаар бэлэглэх ажил хийх
2.Болвол л хийнэ гэх биш Хийвэл болно руу бодлоо солихХүмүүн та эд эсээ хэвийн найдвартай залуу байлгая гэвэл танд зайлшгүй хаях 3муу зуршил байна.
-өөрийнхөөрөө зүтгэх,дураар аашлах
-залхуурч тээршаах
-айдас
3.Үнэхээр үзэсгэлэнтэй эмэгтэй болъё гэвэл Үнэхээр таны үзэсгэлэнтэй болъё гэсэн хүсэл нь аз жаргалтай болохын үндэс үр дүн болно. Аз жаргалтай эмэгтэй ямагт үзэсгэлэнтэй харагддаг учир нь үнэхээр үзэсгэлэн ба аз жаргалаар дүүрэн амьдардаг учираас.
4.Бүх зүйл сэтгэлээс чинь шалтгаална.Бидэнд яг одоо хэрэгтэй зүйл нь сэтгэлийн туршлага хуримтлуулах ажил хийх энэ нь гадаад төрхөөрөө илүү хөгширчихгүй байх юмсан  гэж мэдрэхүйгээ төвлөрүүлэх бус,дотоод төрх сэтгэлээ яаж муудуулахгүй хөгшрүүлэхгүй байх вэ гэдэг нь илүү чухал ...хэмээн энэ номонд эмэгтэй хүмүүст түлхүү амьдралын зөвлөлгөө өгчээ.

No comments:

Post a Comment

!!!!!дээрхи *Older Posts *- ыг дарвал дараагын хуудасруу орно