2012-03-12

Алим

Модонд ургадаг таримал жимснээс хамгийн түгээмэл тархсан нь алим юм.Алимны химийн найрлага нь төрөл сорт,ургуулсан нөхцөл,боловсролтын хэмжээ,хадгалалтын хугацаа,горим зэрэг олон хүчин зүйлээс хамаарна.Алимны найрлаганд нүүрс ус 7-12%,органик хүчил 0,2-1,1% уураг 0,4%,ус 87%,С болон РР,В1,В2,В6, зэрэг аминдэмүүд 20-40мг%,төмөр ,кали,кальци,марганец,фосфор зэрэг эрдэс бодис агуулагдана.Энгийн нүүрс уснаас фруктоз,аминдэмээс С аминдэм,органик хүчлээс алимны хүчил зонхилдог.Алим нь кверцетин(quercetin),эпикатехин(epicatechin),ба процианидин В2 (procyanidin)зэрэг флавонойд нилээд хэмжээгээр агуулдаг.Судлаачид алимны бүдүүн гэдэс,түрүү булчирхай,уушигны хорт хавдарын эрсдэлийг бууруулах үйлчлэл нь түүний найрлага дахь флавонойдуудын үйлчлэлтэй холбоотой гэж үзэж байна.Францын судлаачид флоридзин (phloridzin)хэсээх зөвхөн алиманд байдаг флавонойд нь эмэгтэйчүүдийн цэвэршилтийн дараах яс сийрэгжилтээс сэргийлэх ,ясны нягтыг нэмэгдүүлэх үйлчлэлтэй болохыг тогтоожээ.Корнелийн их сургуулийн эрдэмтдийн судалсанаар алимны кварцетин хэмээх флавонойд нь тархины эсийг чөлөөт радикалын гэмтлээс хамгаалсанаар альцгеймерийн өвчинөөс урьдчилан сэргийлдэг байна.Алимны найрлагад байдаг пектин нь цусны хлостерол,бага нягттай липопротейны хэмжээг бууруулах ,хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг хэвийн байлгах ,бүдүүн гэдэсний хорт хавдарын эрсдэлийг бууруулах зэрэг ач холбогдолтой.Алимыг багтраа өвчнөөс сэргийлэх ,эмчлэхэд өргөн хэрэглэнэ.Өдөрт нэг алим идвэл эмчийг орлоно гэдэг америк үг байдаг.Алим нь амтлаг,өчүүхэн исгэлэн,шингэсний дараах амт нь амтлаг,эрдэм чадал нь сэрүүн ,хөнгөн.Гнднс олгойн өвчин ,савны халууныг арилгах,хоолны дуршил,шингэцийг сайжруулах ,тамир цус төлжүүлэх ,ундаасах ба халууныг дарна.
Эргэн дурсахуй
Бид бага байхад бидний идэж уудаг амттан ямар хямдхан амтлаг байсан гээ.Ээж аав маань хайрцаг хайрцагаар нь час улаан шүлс асгаруулсан алим авчирахад ах эгч дүү нартайгаа идээд идээд сэтгэл ханадаггүй байлаа.Бас гадаа өдөржин тоглоод ханиад томуу ,тэжээлийн дутагдал гэж зовоож байснаа үл санана.Баяр ёслолоор өвлийн өвгөний бэлгэнд алим хүндтэй байр эзэлнэ.Яагаад гэвэл амттай хүүхэд болгон дуртай иддэг учираас.Тэр үеийн том том улаан алим хорчгор ногоон,улаан гэхэд хэцүү эрлийз өнгөөр солигдож,амтгүй гашуун болж хувирчдээ.


Үнэнийг өгүүлэх нь
Тэр үеийн алим л ёстой дээрх үнэнтэй нийцэх боловуу гэж бодож байна. Одоо 1 алим биед сайнаар нөлөөлөх нь юу л бол .Химийн бордоо,будагч бодис,амт үнэр оруулна гээд жинхэнэ байгалийн чанартай жимс ч алга болсон болохоор бид жинхэнэ алимны үйлчилгээг орлож өвчинөөс хамгаалж түүнчлэн эдгээх үйлчилгээтэй 100% найдвартай дэлхийн бренд бүтээгдэхүүнээр орлуулах нь хамаагүй найдвартай хүнс болоод байна гэсэн бодит үнэнийг өгүүллээ.



1 comment:

  1. сайн байна уу энэ хаанахын бүтээгдэхүүнүүд вэ яаж холбогдох вэ

    ReplyDelete

!!!!!дээрхи *Older Posts *- ыг дарвал дараагын хуудасруу орно