2012-03-02

Эрүүл амьдрах 19 зарчим

1.Өдөр болгон биеийн тамирын дасгал 30 минут хий.Үүнд биеийн сунгалт ,хүч бялдрын дасгал,огцом бус энгийн хөдөлгөөн зэрэг 3 төрлийг заавал багтаасан байна.






2.Тамхи бүү тат.мөн тамхи татдаг хүмүүсээс хол бай.
3.Одоо байгаа амьдралдаа сэтгэл дүүрэн байх .Байнга өглөө болгон талархаж шинэ өглөөг эрч хүчтэй эхлэн,баяр баясгалантайгаар өдрөө өнгөрөөх.
4.Алкоголийн төрлийн зүйлсийг тохируулж хэрэглэ.Боломжтой бол бүр хэрэглэхгүй байсан нь дээр. Дарс,пиво,архинаас илүү гоё цагаа өнгөрөөх зүйлс их байгаа гэдгийг мэдэрч өөр сайхан зүйлээс таашаал авах, цагаа зарцуулах.
5.Тохиромжтой зөв хоолло.Үүнд тос багатай ислэг ихтэй өөрөөр хэлбэл жимс ногоо түлхүү хэрэглэ.Жишээ нь улаан лооль түрүү булчирхай болон уушигны хорт хавдараас 40% эрсдэлийг бууруулна.Нэрс,сармис,Чадуун жимсний тос зэрэг нь хөгүрөлтөөс сэргийлнэ.Өдөрт 4 ,4 ,12 гэсэн цаг барьж өдөр бүр 3 удаа хооллож хэвшүүлэ х.Тэгвэл бүх өвчин тусахгүй байх,насан туршдаа өвдөхгүй явах баталгаа болно.
6.Өдөрт 8 аас багагүй аяга шингэн хэрэглэ.Хамгийн сайн шингэн нь ус юм.Хангалттай шингэн хэрэглэж байгаагаа хянах хялбар арга нь шээснийхээ өнгийг ажиглах.хэдий чинээ цайвар төдий чинээ сайн бөгөөд та шингэнээ гүйцээж нөхөж байгааг илэрхийлнэ.Төрөл бүрийн цай нь их хэмжээний антиоксидант агуулсанаар зүрхний өвчиний эрсдэлийг багасгадаг.
7.Биеийн жингээ тогтвортой байлгах.Жингийн хэт хэлбэлзэл нь биед сөргөөр нөлөөлдөг.Хүмүүс таргалтаас сэргийлэх.ахимаг насныхан жингээ хэт алдахаас болгоомжлох шаардлагатай.Биеийн жинд бус, дотор өөхлөлтөндөө анхаарах.
8.Шаардлагатай витамин,минериал бодис орсон тэжээл тогтмол хэрэглэх.
9. Хангалттай нойрсож ажилын ачаалал,өдрийн ядаргааг бүрэн гаргах.Унтах нойрсох тавлаг орчинг бүрдүүлэх.
10.Багаасаа шүдний эрүүл мэндэд анхаарах.Буйлны үрэвсэл,өвчлөлийг дор бүр эдгээх,эмчилэх.Амны хөндийн ариун цэвэр сахихгүй байх,шүдгүй байх нь хоол боловсруулах үйл ажиллагаанд  маш хортой нөлөө үзүүлэхээс гадна гоо сайхны хувьд таагүй байдал үүсгэнэ.
11.Стресснээс байнга зайлсхийж сурах.Эерэг хүмүүстэй нөхөрлөн уулзаж эргэн тойрноо эерэг энергитэй найз нөхдөөр хүрээлүүлэх.Сөрөг энергитэй хүнээс стресс авах,өөрийнхөө эерэг энерги хүчээ алдахаас байнга сэргийлэх.
12.Оюуны дасгалуудыг байнга хийж байх.Шатар тоглох,үгийн сүлжээ бөглөх,шинэ юм суралцах ,өдөр бүр ном уншиж хэвшүүлэх гэх мэт.
13.Хүмүүстэй харилцах харилцах харьцаандаа цаг зав гаргаж байх.Нийгмийн харилцаанд оролцож байх.
14. Бэлгийн аюулгүй харьцаанд байнга орж байх.Гэр бүлийн хүрээнд тогтмол бэлгийн харьцаанд ордог хүмүүс нь өөрийгөө илүү залуугаар төсөөлж аз жаргалаар дүүрэн байдаг.
15.Самрыг бага хэмжээгээр тогтмол хэрэглэ.



16. Ямарваа нэгэн зүйлийг сэтгэл өөдрөгөөр хүлээж авч бай.Байнга инээмсэглэж явах.Таны инээмсэглэл маш олон сайхан зүйлийг бэлэглэнэ.
17.Санхүүгийн төлөвлөлтийг зөв хийж байх.Амьдрал чинь дуусаагүй байхад мөнгөө бүү дуусга.Залуу байх үеэсээ зөв газраа хөрөнгө оруулалт хий.Өв хөрөнгөө үр хүүхэддээ дамжуулж өвлөх,үлдээх.Санхүүгийн хараат байдлаас гарах
18.Бусдад хайр өгөх,бусдаас хайр хүртэх
19. Сэтгэхүйн хувьд эрүүл байх.Болзошгүй гэнэтийн гэмтэл бэртэлээс байнга болгоомжилж байх.Хэн нэгэнтэй маргах сэтгэлийн хямралд орох,тархи толгойгоо гэмтээхээс сэргийлэх


No comments:

Post a Comment

!!!!!дээрхи *Older Posts *- ыг дарвал дараагын хуудасруу орно