Нууцыг тунхаглая .Санагтун
1.Таталцалын хууль бол байгалийн хууль.Тэр яг л дэлхийн татах хүчний хууль шиг
2.Уйгагүй бодож санаж мөрөөдөж гэмээнэ та амьдралдаа хүссэнээ авчирч чаднаТэр болтол танд юу ч ирэхгүй.
3.Юуны тухай бодож байгаагаа мэдэхийн тулдөөхтөө ямар мэдрэмж,сэтгэгдэл төрж байгаад анхаарлаа хандуул.Сэтгэлийн хөдөлгөөн гэдэг танд юу бодож байгааг чинь байнга мэдээлэгч чухал зэмсэг мөн.
4.Сайн мууг зэрэгцүүлэн бодно гэдэг боломжгүй зүйл.
5.Бодол санаа чинь таны ямар давтамж дээр байгааг тодорхойлно.харин сэрэл мэдрэмж чинь ямар давтамж дээр зогсож байгааг чинь даруй мэдээлдэг ажгуу.Хэрвээ таны сэтгэл дундуур гуньж гутарсан байх аваас сөрөг өөдгүй юм татах тэр давтамж дээр байрласан байдаг.Харин эерэг сайн давтамж дээр байрлаж байх аваас танруу гэрэл гэгээ ,баяр жаргал бэлэглэгч тэр зүйлс тэмүүлдэг байна.
6.Баярт мөчөө дурсан санах ,байгалийн сайхан зураг үзэх,дуртай хөгжмөө сонсох,зэрэг нь таны сэтгэл санааг өргөх нууц түлхүүрүүд болох бөгөөд улмаар сэтгэлийн хөдөлгөөн сэрэл мэдрэмжийг чинь нүд ирмэхийн зуур өөрчлөн эерэг сайн давтамж дээр аваачихад тусална.
7.Хайрын мэдрэмж танаас цацарч болох хамгийн өндөр давтамж юм.Хэдий их хайр энхрийлэл халамж анхаарлыг мэдэрнэ төдий их долгион цацарч мөн тэр хэмжээгээр Ертөнцийн хүч танд үйлчилнэ.
No comments:
Post a Comment