2012-01-13

Амьдралын Нууц


Нууцыг тунхаглая.Санагтун
1.Хувь заяаныхаа төөргийг хүссэнээрээ зурах эрх танд оногджээ.
2.Яг одоо та аз жаргалтай байх гэдэг ганц зүйлийг л хийх ёстой.
3.Дотоод энергээ та хэдий их ашиглана,төдий чинээ хүч чадал танаар дамжин өнгөрнө.
4.Өөрийн агуу их суу билэг,хүч чадлыг ухамсарлан ойлгох цаг иржээ.
5.Бид шинэ эриний эхэнд байна.Бид хаагдмал боогдмол оюун санаанаасаа ангижирсан тэр цагт амьдрал хийгээд уран бүтээлийн бүхий л салбар дах хүмүүний үнэн гайхамшигт чадлыг таньж мэдэх болно.
6.Дуртайгаа хий .Хэрвээ та яаж хийхээ мэдэхгүй байгаа бол Юу намайг баярлуулах вэ гэж асуу.Ингэсэн даруй таныг гайхамшигт сайхан зүйлс даруй хүрээлэн авах болно.учир нь танаас баяр баясгалангийн долгион цацарч байгаа болохоор тэр шүү дээ.
7.Та одоо нууцыг мэддэг болсон тул түүнийг яаж хэрэглэх нь чамаас л хамаарна.Та юуг ч сонгосон байлаа аль ч зөв байх болно.бүх эрх мэдэл,хүч чадал зөвхөн таны гарт байгаа.

Бид байнга завгүй,дараа,маргааш гэж хойшлуулалгүй өдөр бүр 15 минут ном унших хэвшил тогтоочихвол номноос бид өөрт хэрэгтэй бүх зүйлээ олж авч болохыг Нууц номноос суралцлаа,Нууцын тунхаглал,санамжууд нь  сонирхолтой байгаа бол та лавшруулан Нууц номыг олж уншаарай.Хамгийн үнэнч нөхөр ном гэдгийг та мэдэн баярлах болно.Манай ухаалаг зохиолчдын бичсэн олон номонд заваараа анхаарлаа хандуулъя.


 

No comments:

Post a Comment