Нууцыг тунхаглая .Санагтун
1.Мөнгө хөрөнгө татахын тулд хамаг анхаарлаа эд баялагт төвлөрүүл.Дандаа дутуу гачуу гэж шаналж явдаг бол цаашдаа амьдралдаа мөнгө дуудах боломжгүй юм.
2.Танд хүссэн хэмжээгээр чинь мөнгө байна гэж төсөөлөн,тийм дүр эсгэх нь үр дүнгээ өгнө.Баян болж тогло,та санхүүгийн хувьд сэтгэл зовохгүй байж сурах нэг арга.Ингээд таны сэтгэл санаа өөдрөг болж,эерэг давтамж дээр байрлаад эхлэхээр амьдралд их мөнгөний урсгал түрэн орж ирнэ.
3.Яг одоо энэ мөчөөс өөрийгөө аз жаргалтай гэж мэдэр.энэ бол амьдралдаа мөнгө даллах хамгийн түргэн шуурхай арга.
4.Таалагдсан юм болгоноо харж,өөртөө Энэ минийх болно,Би үүнийг худалдаж авна хэмээн байнга хэлж болно.Бодол санааныхаа хэв маягийг өөрчил ,тэгвэл санхүүгийн тал дээр санаа сэтгэл,мэдрэмж эрс сэргэнэ.
5.Бусдад мөнгө өг.тэгвэл таны амьдралд бүр их мөнгө урсан ирэх болно.Та өгөөмөр байж,бусадтай мөнгө хуваалцаж байгаадаа сэтгэл тэнүүн байвал энэ чинь надад зөндөө л байна шүү дээ гэж хэлж байгаатай агаар нэг юм.
6.Шуудангаар мөнгөний чек ирж байна хэмээн ургуулан бод.
7.Бодол санаагаа аль болох эд баялаг руу шилжүүлэн төвлөрүүл.Зөвхөн мөнгө хөрөнгөний тухай л бод.
No comments:
Post a Comment