Нууц таны амьдралд аз жаргал ,баяр баясгалан,хайрыг авчирах болтугай
Өмнөх үг
Нууц кино дэлхийг ёстой гайхшруулан,байлдан дагуулж чадсан юм.
Хүмүүс архаг хуучаасаа ,өвчин зовлонгоосоо салсан тухай өгүүлж,зарим нь аваарт орсны дараа хэвтэрт байснаа босч явдаг болсноо,тэр ч бүү хэл ,үхлийн ирмэг дээр дэнжигнэж байсан хүн эргэж ирсэн тухайгаа ч хүүрнэсэн байлаа.Нууцын тусламжаар тоо томшгүй их мөнгөтэй болсон,эсвэл мөнгөний чек хүлээж авсан тухай хүмүүссийн мэдээллүүд хэдэн мянгаараа шил даран ирж байна.Хүмүс нууцыг хүсэл мөрөөдлийнхөө байшинг олоход ,шинэ сайхан машинтай болоход,ашиг орлого ихтэй ажил эрхлэхэд,албан тушаалаа нэмэхэд гээд хэрэгцээтэй бүхий л асуудлыг шийдэхэд хэрэглэжээ.Олон хүн Нууцыг хэрэглэсний дараа хэдхэн сарын дотор бизнес нь цэцэглэн хөгжсөн тухай баяр хөөртэй өгүүлжээ.Түүнчилэн бид Нууцын тусламжтай гэр бүл үр хүүхэдтэйгээ харьцаагаа сайжруулан аз жаргалтай амьдарч байгаа тухай мянга мянган түүхийн гэрч болсон.Хүүхдүүд сайн дүн авах,сайн нөхөдтэй болох зэрэг бүх д хүсэлдээ Нууцыг хэрэглэдэг байжээ.Эмя нар өвчитөнтэйгээ,дээд болон дунд сургуулиудад оюутан ,шавь нартайгаа,бүх л чиглэлийн шашныхан бишрэгчидтэйгээ ярьдаг сэдэв нь Нууц болжээ.Таны хаана амьдардаг хийгээд хэн болохоос үл хамааран Нууц хүссэн бүхнийг чинь авчирах болно.Энэ номд эрдэмтэн,гүн ухаантан,судлаач,зурхайч,номлогч 24 хүний ярьсан үг байгаа.Нууцыг өөртөө нээсэн хойноо та хүссэн бүхнээ яаж олж авах вэ? яаж бүтээх вэ?яаж өөрийн болгож авах вэ?гэдгийг мэддэг болно.Түүнчлэн та хэн болохоо таньж,агуу их суу билгээ нээх замын эхийг тавина.Нууц таныг хүлээж байна.хэмээжээ.
Нууц задарлаа
Боб Проктор-Философич ,зохиолч,хувь хүний чадавхийг хөгжүүлэгч
Нууц-танд аз жаргал ,эрүүл энх ,сайн сайхан гээд хүссэн бүхнийг чинь өгнө.
Жо Витале -Метафизикч,Маркетингийн мэргэжилтэн,зохиолч
Та хүссэнээ авч ,хүссэнээ хийж,хүссэнээрээ байх бүрэн бололцоотой.
Жон Асараф-Бизнесийн ухааны шинжээч,пүүсийн эзэн
Хичнээн их ч гэлээ бид хүсч л байвал түүнийгээ авах болно.Ямар байшинд амьдармаар байна?Саятан болмоор байнауу?Ямар ажил хиймээр байна?Дахиад амжилт ялалтыг хүсч байна уу?Танд яг одоо юу хэрэгтэй байна....
Жон Демартини-Философич,эмч,зурхайч,хувь хүний боловсролын ухааны мэргэжилтэн
Энэ бол Амьдарлын Агуу Их Нууц
Денис Уэитли-Сэтгэлзүйч,хүний оюуны чадамж,хөгжлийн мэргэжилтэн
Өнгөрсөн үед Нууцыг эзэмшсэн удирдагчид хэнтэй ч эрх мэдлээ хуваалцахыг хүсдэггүй байжээ.Тийм болохоор Нууцыг хэнд ч үл хэлнэ.Өдөр бүр хүч хөлс шавхсан хөдөлмөртэйгээ зууралдан,ажил гэр хоёрын хооронд холхисон эгэл бор хүмүүсийн амьдрал нэг хэвийн үргэлжилнэ.Яг л дамар хүрднээсээ гарч чадахгүй ,дороо хий эргэлдэн дэвхцэх хэрэм лугаа адил.Учир нь эзэн дээдсүүд Нууцыг зөвхөн өөртөө л хадгалдаг байжээ.Хүн төрөлхтөний түүхэнд олон хүн Нууцыг эзэмдэхийг хүссэн бол ,бас тэрхүү мэдлэгийг хүмүүсийн дунд тараахыг хичээсэн нь цөөнгүй.
Майкл Бернард Беквит-Зурхайч,зөн билэгч,оюун санааны олон улсын Агапе Байгууллагыг үндэслэгч
Хүмүүст янз бүрийн гайхамшиг тохиолддогийг би мэднэ.Эдийн засгийн ,эд мөнгөний гайхамшиг,сэтгэл санаа сайхан болж бие хаа эдгэрч тэгшрэхийн гайхамшиг,харилцан зохирч нийлэхийн гайхамшиг гээд...
Жен Кенфилд-зохиолч,багш,Амьдралын зорилгоо биелэхэд тусламж -төвийн тэргүүн,сэтгэлзүйч,лектор
Энэ бүх явдлын гол учир нь Нууцыг яаж ашиглахийг мэддэгт байгаа юм.
Нууцыг тунхаглая санагтун
1.Амьдралын агуу их Нууц бол таталцлын хууль юм.
2.Ижил нь ижлээ татдаг хэмээн Таталцалын хууль тунхагладаг.энэ юу гэсэн үг вэ гэхээр,хэрвээ та ямар нэг юм бодож байвал,өөртөө мөн тийм бодол санаануудыг татдаг гэсэн үг.
3.Бодол соронзонтой адил ,өөрийн гэх тодорхой давтамжтай.Таныг бодож байх үед ухаан бодлууд чинь Орчилон Ертөнцөөр нисч адил давтамжтай бүхий л юмсыг соронздон татаж байдаг.Хорвоо дэлхийд илгээсэн бодол санаа эргээд эзэн дээрээ очих бөгөөд тэр нь Та өөрөө юм.
4.Та бодол санаагаараа тодорхой давтамж цацрагийг хүний бие махбодруу дамжуулдаг нэг төрлийн станц юм.Хэрвээ амьдралдаа ямар нэгэн юмыг өөрчлөхийг хүсч байгаа бол бодол санаагаа өөрчилж өөр давтамжийг барь.
5.Танаас урсан гарах бодол санаанууд ирээдүйн амьдралыг тань бүтээнэ.Олонтаа боддог,бусдаас илүү оюун ухаанаа төвлөрүүлдэг тэр зүйл л амьдралд чинь ирнэ.
6.Таны бодол санаа бодожин биелдэг.
No comments:
Post a Comment