21 зууны эрүүл мэнд нь биед хуримтлагдах хорт бодисыг
биеэс гадагшлуулах юм.
Орчин үеийн төрөл бүрийн бордооноос үүдэж газар дэлхий хордож,усны бохирдол,хүнсний бохирдол гэх мэт дэлхийн байгаль орчин ,агаарын бохирдол хүний биеийг хордуулж байна.Хүн төрөлхтөний техник,технологи,соёлын хөгжил нь бүх зүйлийг хялбарчлах боловч түүний цаана түгшүүрийг агуулж байна.Эдгээр бүх асуудал хүн тус бүрт хамааралтай.Түүний дунд хамгийн тулгамдсан асуудал бол хүнсний бохирдол юм.Тариалж буй хүнсний ногооны гарцыг сайжруулахын тулд ялгаж салгахын аргагүй олон бордоо хэрэглэх ба хүнсний бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд хүнсэнд орж буй нэмэлт зүйлс нь хүний биеийг хордуулж байна.Хүнсний бүтээгдэхүүнд ордог 400-гаад төрлийн нэмэлт тэжээлүүд гэгдэх химийн гаралтай зүйл нь бидэнд өвчин авчирч байна.Мөн гоо сайхны бүтээгдэхүүн болон шампунь,үсний будаг зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд аажим аажмаар ,химийн хорт бодис нь хүний биед сөргөөр нөлөөлж хурц асуудлыг үүсгэж байна.Дэлхий нийтээр хүнсэнд нэмэлт тэжээл хэрэглэж боловсруулагдсан бэлэн бүтээгдэхүүн нэмэгдэхийн хирээр өвчин эмгэг газар авч байна.Аллерги,багтраа,харшил,гуних өвчин зэрэг соёл иргэншлийн өвчин ноёлж байна.Орчин үед хорт хий,бохир агаар нь хил даван нүдэнд үл үзэгдэн орж ирж байна.Биед нэгэнт нэвчсэн шингэж орсон хорт зүйл хүний биеэс хялбар гадагшилдаггүй байна.Орсон хорыг биеэс зайлуулах арга нь 21зууны эрүүл мэндийн түлхүүр болж байна.Эрүүл амьдрахад хэцүү нийгэмд бид амьдарч байна.Хорт зүйлс нь биед орох нь цаг үеэ дагасан гэж ойлгож байна.Эрүүл бүтээгдэхүүн уугаад биед хэрэггүй зүйлийг шүүн улмаар сайжруулах шинж тэмдгийн илрэл гарвал та харин баярлах хэрэгтэй.Энэ үед эрүүл мэндийн гэрэл асаж байгаа хэрэг.Харин та эргэн биеэ сэргээж аварч байгаадаа баярлан хүлээцтэй байж даван туулахыг хүсэж байна.







No comments:
Post a Comment